“Амгалан” дулааны станцад дахин гэмтэл гарч, Баянзүрх дүүрэг дэх 10 000 орчим айл халуун усгүй болсон гэнэ. “Улаанбаатар дулааны сүлжээ” компаниас мэдээлснээр бол тус станцын нэгд үгээр зууханд гэмтэл гарчээ. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 8-ны оройноос айл өрх үүдийн халуун усыг хязгаарлаж эхэлснийг Баянзүрх дүүргийн оршин суугчид хэлсэн юм. Түүнчлэн дээрх компаниас хэрэглэгчдэд өнөөдрийн 12.00 цаг гэхэд засвар бүрэн дуусна хэмээн мэдэгдсэн байна. Өөр өөр хэлбэл, айл өрхүүд хоёр хоног халуун усгүй байх нь. Үүнээс сарын өмнө “Амгалан” дулааны станцын гуравдугаар зууханд нь гэмтэл гарч, айлуудын халуун усыг гурав хоног хязгаарласан билээ. Тус станц нь 50 000 гаруй өрхийг дулаанаар хангадаг бөгөөд ачаалал хэтэрснээс үүдэн гэмтэл гарч байж болзошгүй хэмээн таамаглаж буй гэнэ.