Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан, жендерийн тэгш бус байдал, хэвшмэл ойлголтыг халах зорилготой гэрэл зургийн уралдаан хэвлэл мэдээллийн байгууллагынхны дунд боллоо. БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс уг уралдааныг зохион байгуулсан юм. Уран бүтээлчид эл уралдаанд 60 гаруй гэрэл зураг ирүүлсэн байна. Тэдгээрээс эхний шатанд шилдэг 30 бүтээлийг шалгаруулан, “Мэдрэмжтэй мэдээлье” үзэсгэлэнд дэлгээд буй билээ. Сүүлийн шатанд үүнээс хөрөг, баримтат, жендерийн хэвшмэл ойлголтыг халсан гэрэл зураг гэсэн гурван төрөлд шилдгүүдийг шалгаруулсан юм. Уралдааны жен дерийн хэвшмэл ойлголтыг халсан гэрэл зураг төрөлд манай гэрэл зурагчин Э.Харцагын “Эмэгтэйчүүд уулд гарч болно” бүтээл дэд байрт шалгарлаа. Энэ төрөлд gogo.mn сайтын сэтгүүлч А.Эрхэмбаярын “Тавд нэг” бүтээл тэргүүлсэн байна. Мөн хөрөг гэрэл зургийн төрөлд МPA агентлагийн гэрэл зурагчин Д.Занданбат, дэд байрт gogo.mn сайтын сэтгүүлч Г.Өнөболд нар шилдгээр тодорлоо. Баримтат гэрэл зургийн төрөлд itoim.mn сайтын сэтгүүлч, гэрэл зурагчин Э.Ганзориг, МPA агентлагийн гэрэл зурагчин Б.Бямба-Очир нар тэргүүлэв.
Бэлтгэсэн М.Оч