Венецийн дүрслэх урлагийн биенналь долоон сар үргэлжлээд өндөрлөв. Дэлхийд дүрслэх урлагийн хамгийн чансаатайд тооцогддог уг үзэсгэлэнд энэ удаа олон улсын 80 павильон байсан бөгөөд эдгээрт болон гол талбарт нь 300 гаруй уран бүтээлч бүтээлээ дэлгэжээ. Зохион байгуулагчид тэднээс онцлох 10 уран бүтээлчийг сонгож, арт хаус кино бүтээхээр болсон байна. Уг бүтээлд манай улсын зураач Ж.Мөнхцэцэг багтсан аж. Түүний бие даасан “Гүнээс гүнд” үзэсгэлэнгийн тухай уг кинонд өгүүлэх аж. Мөн манай улсын уран бүтээлчдийн тус үзэсгэлэнд зориулсан, Монголынхоо павильонд эгшиглүүлэхээр бүтээсэн дуу авиаг энэхүү кинонд ашиглахаар эрхийг нь авсан гэнэ.
Бэлтгэсэн Р.Жаргал