Валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд өчигдөр ам.долларыг 3415 төгрөгөөр худалдан авч, 3450-иар зарж байлаа. Энэ нь өнгөрсөн ням гаргийнхтай харьцуулахад уг валютыг авах ханш25, худалдах нь 30 төгрөгөөр өссөн гэсэн үг. Тэгвэл нэг сарын өмнө дээрх захад Евро бүсийн мөнгөн тэмдэгтийг 3380 төгрөгөөр авч байсантай харьцуулахад зургаа орчим хувиар өсжээ. Ченжүүд энэ оныэхэнд еврог 3227 төгрөгөөр худалдан аваад, 3235-аар зарж байсан юм. Өөрөөр хэлбэл, уг валютыг авах ханш өдгөө даруй188, зарах нь 215 төгрөгөөр өсөөд буй нь энэ. Монголбанкнаас зарласан ханшаар өчигдөр евро 3401.18 төгрөгтэй тэнцэж байв. 2022 оны эхэнд дээрх ханш 3221.18 төгрөг байсантай харьцуулбал ийнхүү чангараад буй.
Ташрамд дурдахад, “Найман шарга” захад өчигдөр ам.долларыг 3425 төгрөгөөр худалдан аваад, 3430-аар худалдаж байлаа. Энэ нь өнгөрсөн ням гаргийнхтай харьцуулахад авах нь долоон төгрөгөөр өссөн, борлуулах нь төдийлөн өөрчлөгдөөгүй ханш юм.
Бэлтгэсэн Б.Сонор