Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Д.Сарангэрэл яам, агентлагийн хэмжээнд аль 2008 оноос ард түмнээ улны айл хэмээн нэрлэдэг байсан талаар нүүр номдоо бичжээ. Тэрбээр "2008 оноос хойш улаан шугам татаж, орлогоороо зурааснаас доогуур байгааг нь "улны айл" гэж яам нь, статистикийн газар нь нэрлэсээр ирснийг эсэргүүцэж, улны айл, зорилтот бүлэг гэх мэт янз бүрээр нэрлэхээ больж, ядуурлаас гаргах бодит үйл ажиллагаа явуулах ёстой гэж хэлснийхээ төлөө ажлаа өгсөн анхны хүн. Харамсалтай нь миний хэлсэн үгийг тогтож сонссон бас ойлгосон хүн үгүй. Сошиалд хөтлөгдсөн. Харин Ж.Сүхбаатар сайд "Та " улны айл " гэдгийг эсэргүүцсэн юм байна лээ шүү дээ" гэж л хэлсэн. Дотроо хэрэглэдэг бүр цаасан дээр буулгаж ашигладаг энэ үгээ бүгд нуудаг байсныг ил гаргаснаараа би буруудсан. Сэтгүүлч хүн , тэр дундаа тангараг өргөсөн түшээ ийм зүйлийг нууж таарахгүй. Ер нь бодит байдлаа мэдэхгүйгээр бодлого, төлөвлөгөө гаргаж ажиллах боломжгүй. Тиймээс бид 30 жил ядууралтай тэмцэнэ гэж хоосон лоозогнож үр дүнд хүрээгүй эмгэнэлт байдлын учир энэ. Бүс нутагтаа ядуурлаа хамгийн бага бууруулсан орноор манай улс одоо нэрлэгдээд байна. 14 жил анхан, дунд шатны ажилтнууд нь ядуурал гамшгийн хэмжээнд очиж, шинэ нэр томъёо гаргах хэмжээнд хүртэл доройтсоныг илэрхийлсээр байхад мэдэхгүй , ойшоохгүй, ажлынхаа гүнд орохгүй дээгүүр дэвж, дүр эсгэсээр хугацаагаа дуусгасан сайд нар ч байна. Үнэнийг илчилж, ядууралтай бодитоор тэмцэж, үе шаттай үр дүнд хүрэхээр 6 зорилт тавьж танилцуулсан маань олон хүний ашиг сонирхлыг хөндсөн бололтой юм билээ.
-Өнөөдөр ажил, орлогогүй айл өрхөө анхаарч байгаа хүн байна уу. 1520 айлыг ядуурлаас гаргах бэлэн боломжийг яагаад ашиглахгүй байнаа ???
-Өдөр бүр улны айлуудыг сонгож байгаа тухай ярьж байсан Хишигбаяр дарга маань сонголтоо хийж дуусаагүй л байна уу. Хүмүүсийн тэвчээрийн хүлээс нь тайлагдаж байгаа шүү !!!
-Улаанбаатарт 20 тэрбум, хөдөө орон нутагт 28 тэрбум төгрөгийн хүүгүй болон буцаан төлөхгүй нөхцөлтэй зээлийг өрхийн , жижиг бизнес хийх хүсэлтэй хүмүүст олгох ажил яагаад эхлэхгүй байна вэ ???
-Шинэ сайдад анхааруулахад ард, иргэдэд очих энэ мөнгө аль нэг банк дээр жил эргэлдэж хүүг нь банк, яамны бүлэглэл хувааж авдаг. "Хүмүүсээ сонгож байна" гэдэг тайлбартай цаг хождог гэсэн мэдээлэл бий" хэмээн бичжээ.