Бахрейны Манама хотод хүндийн өргөлтийн эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн Ази тивийн АШТ үргэлжилж байна. Монголоос тус тэмцээнд эмэгтэй дөрвөн тамирчин хүч сорьж буй юм. Манай тамирчдаас Ч.Март дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл базаасан, “Алдар” спортын хороонд харьяалагддаг, ОУХМ Э.Энхтамир тэмцээний салхи хагалж, 59 кг-ын жинд огцом өргөлтийн төрөлд (86, 89, 92 кг) мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр түлхэлттэй өргөлтийн төрөлд эхлээд 106, сүүлчийн хоёр оролдлогоор 112 кг-ыг өргөх захиалга өгсөн ч амжилттай болсонгүй. Тэгвэл өнөөдөр 71 кг-д Г.Ануужин, маргааш 76 кг-д Д.Дархижав, 14-нд -87 кг-д Гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Анхцэцэг дэвжээнд гарах нь.