Япон Улс коронавирусийн цар тахлын дэгдэлттэй холбогдуулан тавьсан хилийн хоригоо цуцалж, сүүлийн 2.5 жилийн хугацаанд анх удаа жуулчдад нээлттэй боллоо. Тус улс богино хугацааны виз олгон, хилээр өдөрт нэвтрэх хүний тоо заахаа больж, 68 орны иргэдийн богино хугацааны визгүй зорчих эрхийг сэргээсэн байна. Өчигдрөөс дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх кампанит ажил өрнүүлж, тэр дундаа төрөл бүрийн үзвэр, үйлчилгээний арга хэмжээнд зочлоход хөнгөлөлт үзүүлж эхэлжээ.
Өнгөрсөн сараас Японд хүлээн зөвшөөрөгдсөн вакцинд гурван удаа хамрагдсан хүмүүсээс коронавирусийн шинжилгээ хийлгэхийг шаардахаа больсон билээ. Мөн агентлагуудаас багц аялал худалдаж авсан, ганцаар яваа жуулчин хөтөч дагуулах шаардлагагүй болсон. Гэхдээ жуулчин өөрөө тасалбар худалдаж авах, зочид буудал захиалах, бие даан аялахыг хориглосон хэвээр байна. Японыг зорьсон гадаадын жуулчны тоо 2019 он хүртэл өсөж, 31.88 саяд хүрч байв.