Азербайжан улсад 16 хүртэлх насныхны дэлхийн шатрын олимпиад үргэлжилж байна. Энэ сарын 11-нд өндөрлөх тус тэмцээнд Монголын дөрвөн тамирчин 23 орны 34 багийн шатарчидтай оюун ухаанаа сорьж буй. Манайхан эхний өрөгт тус улсын “Azerbaijan sumgayit olympic SC” багийн тоглогчдыг 4:0-ээр илүүрхэж, хожлын хоёр оноо авчээ. Дараагийн өрөгт манайхан Туркийн “Turkеy red” багийнхантай учраа таарах нь. Шатрын спорттой холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, их мастер Ц.Батчулуун Энэтхэг улсын Райпур хотод болсон “Ch-hattisgarh CM trophy open” их мастер ангиллын тэмцээнд оролцож, 15 орны 128 шилдэг шатарчнаас V байрт шалгарав. Тэрбээр өдгөө Шинэ Дели хотод эхэлсэн тэмцээнд өрсөлдөж байна.