Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар баг, Бага нуур гэх газраас 2022 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 18.05 цагт 2 настай, эмэгтэй “О” гэгч алга болсоныг алга болжээ. Охиныг Бага нуураас 8 км зайд орших "Шат гэх "газраас өнөөдөр өглөө буюу 10.20 цагт Увс аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Төгссайхан олж, эрүүл мэндийн байгууллага болон гэр бүлийнхэнд хүлээлгэж өгсөн байна. Хүүхдийн биеийн байдал хэвийн байна.
Охин гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон аж. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн нь охиныг шөнөжин хайж олсон байна.