Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээт ажилтан буюу Е-9 визийн ангилалаар ажиллах хүч илгээх ажлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар шууд хариуцдаг, цорын ганц байгууллага. Төрийн байгууллагын чиг үүргийг зарим сургалтын байгууллага, иргэд хууль бусаар дур мэдэн явуулах, цахим орчинд эх сурвалж нь тодорхойгүй, хуурамч мэдээлэл түгээх, төөрөгдүүлэх хэрэг гарсаар байгаа аж. Тиймээс дээрх байгууллагаас иргэдийг хууртаж, сэтгэл санаа болон санхүүгийн хохирол амсахаас урьдчилан сэргийлж зөвлөмж гаргажээ. Ийн иргэдийг төөрөгдүүлэх нь төрийн үйлчилгээ авахад санаатайгаар саад хийх, залилангийн гэмт хэрэг хэмээн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас үзэж буй.
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн цахим бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэхдээ дараах зүйлд анхаарал хандуулахыг ЗӨВЛӨЖ байна.
Тухайлбал:
- ХХҮЕГ-ын www. hudulmur-halamj.gov.mn албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн /2022.05.24/ ЗАР, ВИДЕО ЗААВАР-тай бүрэн уншиж танилцах, ойлгох, иргэний үүргээ биелүүлэх.
- Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах үндсэн шалгуур болох Солонгос хэлний мэдлэг, ур чадварыг хангаж чадна гэдэгт эргэлзэхгүй болсон үед ухаалаг шийдвэр гаргах.
- “ТАНЫ МЭДЭЭЛЭЛ” БНСУ-ын стандартад нийцэхгүй буцаах тохиолдолд ХХҮЕГ-ын утасны дуудлагад хариу заавал өгч байх. /77121285, 70136992/ шаардлагатай аж.