Эмээлт дэх мах боловсруулах үйлдвэрүүдэд мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж эхэллээ. Өчигдрийн байдлаар (2022.06.03) дараах 20 аж ахуйн нэгжийн үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, лац тавьж битүүмжлээд байна. Өнгөрсөн өдрүүдэд махны чанартай холбоотой болон бодис хольсон гэх асуудал үүссэн учраас дээрх шалгалтыг эхлүүлсэн бололтой. Хяналт шалгалт үргэлжилж байна.