Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Нийслэлийн цагдаагийн удирдах газрын харьяа гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах "Түр хамгаалах байр"-ны үйл ажиллагаатай танилцлаа. Улмаар цаашид хохирогч хамгааллын үйл ажиллагааг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх санал солилцож, хамгаалалтад байгаа иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, хүүхдүүдэд бэлэг гардуулж, сэтгэл зүйн дэмжлэг үзүүллээ. Энэхүү Түр хамгаалах байр нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, түүний гэр бүл, хүүхэд, ахмад настан, тусгай хэрэгцээт хүнийг харьяалал харгалзахгүй хүлээн авч, аюулгүй байдал, холбон зуучлах бусад үйлчилгээ үзүүлдэг. Мөн гэрч, хохирогчийг хамгаалах хуульд заасан үйлчилгээ үзүүлдэгээрээ бусад байгууллагаас онцлог юм.