Европын болон Монголын хөлбөмбөгийн холбооноос хамтран зохион байгуулсан 17 хүртэлх насны охидын олон улсын “UEFA assist” тэмцээн Улаанбаатарт боллоо. Уг тэмцээний Монгол, Узбекистан, Малайз, Сингапур улсын шигшээ багийнхны тоглолтыг дотоодын шүүгчид амжилттай дэнсэллээ.
Монгол шүүгчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр олон улсын тэмцээнд ажилласан анхны тохиолдол нь энэ байв. Түүнчлэн Узбекистан болон Сингапурын шигшээ багийн тоглолтын талбайн шүүгчээр Г.Нарангэрэл ажилласан. Энэ нь монгол эмэгтэй шүүгч эх орондоо болсон олон улсын тэмцээнд талбайн шүүгчээр анх удаа ажилласан тохиолдол юм. Хөлбөмбөгтэй холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Монголын үндэсний шигшээ багийнхны Азийн цомын тэмцээний B хэсгийн тоглолт энэ сарын 8-14-нд болох нь. Манай тамирчид Төв аймаг дахь хөлбөмбөгийн төвд бэлтгэлээ хийгээд эхэлжээ.