Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт “Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ” гэж заасан.Тус заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоолоор баталсан Хүүхэд хамгааллын жишиг бодлого, Эцэг эхийн зөвлөл байгуулах зөвлөмжийн дагуу “Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх үлгэрчилсэн заавар”-ыг батлав.
Энэхүү үлгэрчилсэн зааврын дагуу хүүхэд хамгааллын бодлогыг байгууллагын онцлог, үйл ажиллагааны хүрээнд нийцүүлэн боловсруулан хэрэгжүүлж ажиллахыг аж ахуйн нэгж байгууллагуудад зөвлөсөн юм.Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж, ажилтны ажил амьдралын тэнцвэрийг хангахад чиглэсэн бодлого ажилтан, албан хаагчдаараа дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, үүрэг хариуцлагаа биелүүлэхэд чиглэсэн сургалт нөлөөллийн ажил зохион байгуулж, салбарын хэмжээнд байгууллагын нөөц, байгууллагын онцлогт нийцүүлэн хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж ажиллахыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгахыг зөвлөлөө.