Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд амжилттай болж дүнгээ гаргалаа.
2007 оноос төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын дунд уламжлал болгон зохион байгуулж ирсэн тэмцээний нээлтэд Ерөнхийлөгч, У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг болон албаны бусад хүн оролцов.
Улсынхаа тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлыг батлан хамгаалах, нийгмийг аюулаас сэргийлэх хариуцлагатай үүрэг хүлээсэн алба хаагчдын бие бялдрын бэлтгэл, бэлэн байдлын зэргийг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд энэ тэмцээн чухал ач холбогдолтойг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлэв.
Мөн Ерөнхийлөгчийн монгол хүний бие бялдрын хөгжлийг сайжруулах, дундаж наслалтыг нэмэгдүүлэх, нийтээрээ эрүүл чийрэг байх, хүүхэд, залуучуудыг биеийн тамир, спортоор дамжуулан хүмүүжүүлэх, хорт зуршлаас ангид байлгах зорилт бүхий “Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх тухай” зарлигийг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид манлайлан хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.
Тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 12 байгууллагын 800 гаруй алба хаагч оролцлоо. Баг тамирчид гарааны өмнөх ажиллагаа, гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолт, норматив бэлтгэл зэргээ шалгуулах бөгөөд обьектыг чөлөөлөх, гранат шидэх, буудлагын шинэ төхөөрөмжүүдийг ашиглах төрлийг энэ удаагийн тэмцээнд нэмэлтээр оруулжээ.
Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аварга баг тамирчдыг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалынхан хошуучиллаа.
Тэмцээний нэгдсэн дүнгээр:
Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний ротын төрөлд:
-Тэргүүн байрт Хошууч генерал Б.Амгаланбаатар командлагчтай Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Ахмад Б.Ариунболд захирагчтай рот;
-Дэд байрт Бригадын генерал Б.Баатар командлагчтай Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын Ахмад Б.Цээноров захирагчтай рот;
-Гуравдугаар байрт Дэслэгч генерал Д.Ганзориг даргатай Зэвсэгт хүчний Жанжин штабын Ахмад Б.Анхбаяр захирагчтай рот.
Байнгын бүрэлдэхүүний салааны төрөлд:
-Тэргүүн байрт Дэслэгч генерал Д.Ганзориг даргатай Зэвсэгт хүчний Жанжин штабын Ахлах дэслэгч М.Цэрэнням захирагчтай салаа;
-Дэд байрт Хошууч генерал Г.Ариунбуян даргатай Онцгой байдлын Ерөнхий газрын Дэслэгч А.Нямбаяр захирагчтай салаа;
-Гуравдугаар байрт Хурандаа Р.Чингис даргатай Дотоодын цэргийн штабын Дэслэгч Б.Бумбаяр захирагчтай салаа.
Хугацаат цэргийн алба хаагчтай салааны төрөлд:
-Тэргүүн байрт Дэслэгч генерал Д.Ганзориг даргатай Зэвсэгт хүчний Жанжин штабын Ахлах дэслэгч Б.Цэнгэлсүрэн захирагчтай салаа;
-Дэд байрт Бригадын генерал П.Жаргалан захиралтай Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн Ахмад Т.Бямбацогт захирагчтай салаа;
-Гуравдугаар байрт Хошууч генерал Б.Амгаланбаатар командлагчтай Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Дэслэгч Л.Мөнхбат захирагчтай салаа.
Эмэгтэй тасгуудаас:
-Тэргүүн байрт Дэслэгч генерал Д.Ганзориг даргатай Зэвсэгт хүчний Жанжин штабын Ахлах дэслэгч Н.Ууганцэцэг захирагчтай тасаг;
-Дэд байрт Бригадын генерал П.Жаргалан захиралтай Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн Ахлах ахлагч П.Ганзаяа захирагчтай тасаг;
-Гуравдугаар байрт Хурандаа Б.Ганбаатар захиралтай Дотоод Хэргийн Их Сургуулийн Дэслэгч Г.Чимэгсүрэн захирагчтай тасагтус тус шалгарлаа.
Энэхүү тэмцээний тэргүүн, дэд болон гутгаар байр эзэлсэн рот, салаа, тасгийн бие бүрэлдэхүүнд шилжин явах цом, алт, мөнгө, хүрэл медалийг хүндэт зочид гардуулав.