Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/230 дугаар тушаалаар салбарын алба хаагчдын сахилга, ёс зүйтэй холбогдох дүрэм, журамд дүгнэлт хийх ажлыг хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгээс Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг, байгууллагын дагаж мөрдөж буй ёс зүйн дүрэм, журамтай танилцан дүгнэлт хийсний үндсэн дээр “Салбарын алба хаагчдын ёс зүйн үлгэрчилсэн загварыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны А/105 дугаар тушаалаар баталлаа. Уг ёс зүйн үлгэрчилсэн загварыг Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Архивын ерөнхий газар, Хууль сахиулахын их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн алба хаагчид мөрдөх нь ээ.