“Уран жолоодлого-Ур чадвар”-ын уралдаант шалгалтыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1, 2 дугаар баазын жолооч нарын дунд 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулж, шилдэг жолооч нараа шалгаруулжээ.
Шалгалтад оролцож буй жолооч нараас хууль эрх зүй, замын хөдөлгөөний дүрэм, нийтийн тээврийн стандартаар шалгалт авснаас гадна жолооны дадлагын талбайд 90 градус ухрах, буудлын карманд орох, дан болон хос туг сүлжих, цагираг шилжүүлэх, техникийн гэмтэл илрүүлж хөдөлгүүр асаах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх үйлчилгээ зэрэг төрлүүдээр ур чадварыг нь сорьсон.
Уралдаант шалгалтад 8 хэсгээс нийт 32 жолооч оролцсон бөгөөд нэгдсэн дүнгээр:
- “Тэргүүн” байранд 1 дүгээр баазын жолооч Ц.Арсланбаатар
- “Дэд” байранд 1 дүгээр баазын жолооч Г.Бямбажаргал
- “Гутгаар” байранд 2 дугаар баазын жолооч Т.Энх-Амгалан
- Тусгай байранд 2 дугаар баазын жолооч Д.Эрдэнэтуяа нар тус тус шалгарлаа.