Шүүхийн ерөнхий зөвлөл энэ сарын 13-нд хуралдаж, хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалт зарлаад буй. Улмаар хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийг бүртгэх болон хууль зүйн мэдлэг, ёс зүй, ур чадварын шалгалтын хуваарийг баталсан юм. Үүний дагуу хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийг бүртгэсэн. Өнгөрсөн амралтын өдрүүдэд сонгон шалгаруулалтад оролцсон долоон хуульчаас хууль зүйн мэдлэгийн шалгалт авсан байна. Ингээд шүүгч Д.Батбаатар, Н.Баярмаа нар тэнцсэн байна. Энэ нь эхний даваа бөгөөд ирэх өдрүүдэд ёс зүй, ур чадварын шалгалт авах юм.