Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргаар Х.Ихмөрөнг 2022 оны Б/42 тоот тушаалаар дэвшүүлэн томиллоо.
Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой. 2009 оноос төрийн тусгай албанд ажиллаж байгаад 2015 оноос Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан дадлага туршлагатай боловсон хүчин юм.
Тус хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Дуламсүрэн нь Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албаны даргаар томилогдов.