2022 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 20.00 цагийн орчим БЗД-10 дугаар хорооны нутаг дэвсгэр Амгалан захын урд замд Toyota Corolla Fielder маркийн автомашины жолооч Г, Toyota Premio маркийн авто машины жолооч Б, Toyota Prius маркийн автомашины жолооч Ц, Nissan Note маркийн автомашины жолооч О нар холбогдсон 4 автомашины ноцтой осол гарчээ. Ослын улмаас жолооч, зорчигч 3 хүн гэмтсэн бөгөөд Цагдаагийн байгууллагаас хэргийн газрын үзлэгийг хийж, шалгалтын үйл ажиллагааг тус албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулж байна.
Гэмтсэн 3 хүний хоёр нь 3 болон 5 насны хүүхдүүд байсан аж. Осолд холбогдогч жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба согтолтын зэргийг шалгахад 1.94 хувийн согтолттой байжээ.
Тиймээс хөдөлгөөнд оролцогч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж, аюултай нөхцөл үүсгэхгүйгээр замын хөдөлгөөндөө оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.