Дархан-Уул аймгийн прокурорын газар нь аймгийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газартай хамтран төрийн байгууллага, аж ахуй нэгжийн дэргэдэх “Эцэг, эхийн зөвлөл”-ийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд тус аймаг дахь төрийн байгууллагуудын удирдлага, эцэг, эхийн зөвлөлийн гишүүд, иргэд зэрэг 400 гаруй хүн оролцож, хүүхэд хамгааллын талаар тодорхой асуудлуудыг хэлэлцэв. Улмаар “Аз жаргалтай гэр бүл”, “Хүүхэд хамгаалал” зэрэг хууль тогтоомжийн мэдээлэл агуулсан гэрэл зураг бүхий самбаруудыг олон нийтийн газруудад байршуулж ажиллахаар шийдвэрлэсэн байна.