Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг шүүгч нарын амь нас аюулгүй байдлыг Монголын төр хуулиараа хамгаалдаг учраас зайлшгүй даатгуулдаг талаар ШЕЗ-өөс мэдээллээ. Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь нас, эрүүл мэндээрээ хохирвол төсвөөс биш даатгалынх нь мөнгөөр нөхөн төлбөр олгодог аж.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47.1-т “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцна” хэмээн заажээ. Энэ үндэслэлээр 546 шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалыг төрөөс хариуцаж хийдэг гэнэ. Тодруулбал, нэг шүүгчийн амийг 816 мянган төгрөгөөр даатгуулдаг бөгөөд, нийт шүүгчийн амь нас эрүүл мэндийг 446 сая төгрөгөөр даатгуулсан байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 49 дүгээр зүйл “Шүүгчийн халдашгүй байдал”
49.1.Шүүгч халдашгүй байх эрхтэй бөгөөд түүнийг Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуулиар хамгаална.
49.2.Шүүгчийн халдашгүй байдалд дараах зүйл хамаарна:
49.2.1.амь нас;
49.2.2.ажлын байр, хувийн болон албаны орон сууц;
49.2.3.ажил хэргийн нэр хүнд;
49.2.4.эзэмшиж, ашиглаж байгаа хувийн болон албаны тээвэр, холбооны хэрэгсэл;
49.2.5.өөрийнх нь мэдэлд байгаа бичиг баримт, ачаа тээш, бусад эд хөрөнгө;
49.2.6.захидал харилцааны нууц.