Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллалаа. Өнгөрөгч дөрөвдүгээр сард байгууллагад нийт 69 өргөдөл, 1 гомдол ирүүлснээс 57 өргөдлийг хуулийн хугацаанд бүрэн шийдвэрлэж, шийдвэрлэлтийн явц 81 хувьтай байсан. Шийдвэрлэлтийн шатанд 12 өргөдөл, 1 гомдол хянагдаж байна.
Тэгвэл иргэн У.Уранбилэгээс байгууллагын албан хаагчийн харилцаа, ёс зүйн асуудлаар ирүүлсэн гомдлыг 2022 оны тавдугаар сарын 3-ны өдөр шийдвэрлэж, тухайн албан хаагчийн ёс зүйн талонд анхааруулга өгч, хариуцлага тооцов.