Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO)-тай хамтран улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Хүүхдийн эрхийн хууль зүйн хороодын гишүүдэд зориулсан гэмт хэргийн гэрч, хохирогч, холбогдогч хүүхдэд хууль зүйн тусламж үйлчилгээг үзүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
Өнөөдрийн сургалтад Дархан-Уул, Орхон аймгийн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд хамрагдаж байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийн 80 хувь нь сургалтад хамрагдаад байна. Сургалтын үйл ажиллагаанд Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Аксель Никейз, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Стивен Кент, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж нар оролцлоо.