Хэнтий аймгийн Прокурорын газраас эрүү шүүлт тулгах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус аймгийн Жаргалтхаан сум дахь Цагдаагийн тасагт шалгалт хийж, шаардлага хангахгүй өрөө, тасалгааг засварлаж, камержуулах талаар үүрэг чиглэл өгчээ.
Мөн үеэр "Шийдвэрлэлт" нэгдсэн арга хэмжээний явц байдлыг дүгнэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарч буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудлаар үүрэг чиглэл өгсөн байна.
Ташрамд дурдахад, прокурорын байгууллагаас улсын хэмжээнд “Хүүхдийн эрх” нэгдсэн аяныг “Хүүхэд бүрийн төлөө” уриан дор зохион байгуулж байна. Аяны хүрээнд Хэнтий аймгийн Прокурорын газраас харьяа нутаг дэвсгэр бүртээ хүүхэд хохирсон, холбогдсон гэмт хэргийн талаарх судалгааг хийж цаашид энэ төрлийн гэмт хэрэг гарахгүй байх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.