Орос, Украины засгийн газрын төлөөлөгчид Беларусийн зүүн өмнөд хилийн ойролцоох Гомель хотод өчигдөр уулзав. Уулзалтын гол сэдэв нь гал зогсоох, Украины газар нутгаас Оросын цэргийг гаргах асуудал байжээ. Таван цаг үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнг хэвлэл мэдээлэлийнхэн чих тавин хүлээж байна.
Уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский тэргүүтэй, Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин, Төрийн Думын Олон улсын харилцааны хорооны дарга Леонид Слуцкий нар оролцов.
Харин Украиныг төлөөлж, Батлан хамгаалахын сайд Алексей Резников, Ерөнхийлөгчийн Тамгын газрын зөвлөх Михаил Подоляк, "Ард түмний зарц" фракцийн тэргүүн Давид Арахамия, Украины нөхцөл байдлыг зохицуулах холбоо барих хэсгийн тэргүүн дэд дарга Давид Арахамия, Украины хууль тогтоогч Рустем Умеров, Гадаад хэргийн дэд сайд Николай Точицкий нар уулзалтад хүрэлцэн иржээ.
Эх сурвалж: ТАСС, ALJAZEERA