БНАСАУ Япон тэнгис рүү баллистик байж болзошгүй пуужин харвасныг Японы БХЯ-наас мэдээлэв. Пуужин 300 орчим км нисэж, 600 км өндөрт гарсны дараа Япон тэнгист унажээ. Тус улсын эргийн хамгаалалтын албаныхан хөлөг онгоцнуудад пуужингийн хэлтэрхийд ойртохгүй байхыг анхааруулжээ. Пуужин харвасан тухай БНСУ-ын Штабуудын дарга нарын хороо мөн мэдээлэв. Тодруулбал, БНАСАУ-ын нийслэл Пёньяны Сунан дүүргээс ням гаргийн өглөө нэг пуужин харвасан байна. Пёньян пуужин харвасантай холбогдуулан БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүдийн яаралтай хуралдаан болсныг “Yonhap” агентлаг мэдээлэв. БНАСАУ он гарснаас хойш найм дахь удаагаа пуужин харвасан нь энэ юм