Афганистан эмэгтэйчүүдийн боловсролыг сайжруулах олон улсын уриалгын дагуу улсын их, дээд сургуулиудынхаа үйл ажиллагааг бүрэн сэргээв. Талибууд өнгөрсөн оны наймдугаар сард төрийн эрхийг авсны дараа сургуулиудыг хааж, охидыг сургахыг хориглосон юм. Исламын шашны сургаалд охид, хөвгүүдийг нэг газар сургахыг хориглодог учир хүйсийн ялгаатай хичээлийн хуваарийн дагуу ажиллахаар тус улсын 31 их сургууль дахин үүдээ нээжээ. Эмэгтэйчүүд өглөө 06.30, эрэгтэйчүүд 16.00 цагт хичээллэх гэнэ. Ирэх сарын сүүлчээр охидын дунд сургуулийг дахин ажиллуулахаа “Талибан” хөдөлгөөнийхөн мэдэгдэв