Хурим гэдэг хүний амьдралын хамгийн азжаргалтай, нандин мөч юм. Ярина Ариева болон түүний нөхөр Святослав Фурсин нар Киевийн Гэгээн Майклын хийдэд өчигдөр буюу пүрэв гарагт гэрлэж байжээ. Гэнэт түгшүүрийн дохио дуугарч, Оросын цэргүүд Киевд нэвтэрч, пуужингийн довтолгоо хэд хэдэн удаа үзүүлсэн байна. Үүнээс болж, Украинд үймээн самуун дэгдэж, хэдэн мянган хүн амь насаа алдаад буй аж.
Ярина Ариева хэлэхдээ “Хуримын үеэр ийм зүйл болно гэж төсөөлж байсангүй. Үнэхээр бүр маш аймшигтай байсан. Украинд нөхцөл байдал хүнд байна. Бид үхэж магадгүй. Гэхдээ би зүгээр л хайртай хүнтэйгаа хамт байхыг л хүссэн. Газар нутгийнхаа төлөө тэмцэнэ” гэжээ.
Эх сурвалж: CNN