Японы хойд нутгийн Иватэ мужийн эргийн ойролцоо амьдардаг далайн яст мэлхийн ялгадаснаас судлаачид полипропилен, 9х14 см хэмжээтэй амны хаалт олжээ. Токиогийн Хөдөө аж ахуй, технологийн их сургууль, Токиогийн их сургуулийн судлаачдын баг тус бүс нутгийн далайн яст мэлхийн амьдрах орчныг судалж байгаа аж. Эрдэмтэд эл бүс нутгийг 15 жил судалж байгаа ч анх удаа ийм “олз” олсон гэнэ. Амны хаалт хийхэд ашигласан материал далайн амьтдын амьдралд хэрхэн сөргөөр нөлөөлж болохыг тогтоохын тулд далайн яст мэлхийн цусны дээжийг одоо шинжилж буй юм байна.