Хятад улс өнгөрсөн онд 58.4 сая тонн метан хий ялгаруулсан үзүүлэлтээр дэлхийд нэгдүгээрт орсныг Олон улсын эрчим хүчний агентлагийн тайланд дурджээ. Уг хий нь хүлэмжийн нөлөө болон дэлхийн дулаарлыг нэмэгдүүлэхэд хамгийн их “хувь нэмэр” оруулдаг. БНХАУ-ын араас Энэтхэг, АНУ (31.8, 31.5 сая тонн) оров. Дөрөвдүгээрт ОХУ (24.6 сая тонн) жагслаа. Өнгөрсөн оны дэлхийн үзүүлэлт 355 сая тонн болжээ. Үүний 141 сая тонн нь хөдөө аж ахуйн гаралтай байв. Хиймэл дагуулын мэдээллийг ашиглан ОУЭХА өмнөх онд эрчим хүчний салбараас ялгарсан метан хий Засгийн газруудын тайлангаас 70 хувиар их байсныг тогтоосон гэнэ. 2021 онд дэлхийн эрчим хүчний салбар метан хийн бараг 40 хувийг буюу 135.2 сая тонныг ялгаруулжээ. Энэ нь 2020 оны 130.7 сая тонноос их ч 2019 оныхоос (138.1) бага байв. Нүүрсний салбар 43.6, байгалийн хийнх 39.6, газрын тосных 42.9 сая тонн метан хий ялгаруулжээ.