Оросын залуу иргэд Путин болон түүний гаргасан бодлогын эсрэг хатуу тэмцэж эхэллээ. Тухайлбал Украйнтай хамт зогсоё, Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэе гэх мэт шаардлагыг тавьж эхэлжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зэвсэгт хүчиндээ Донбассын бүс нутагт тусгай ажиллагаа явуулах тушаал өгснөө зарлаад буй.
Украины засгийн газрын армийн довтолгоо эрчимжсэнтэй холбоотой цэргийн тусламж үзүүлэх хүсэлтийг Донецк, Луганскийн салан тусгаарлагчид ОХУ-ын ерөнхийлөгчид өчигдөр гаргаад байсан юм.
Даваа гарагт эдгээр мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх зарлигт Путин гарын үсэг зурсны дараа энхийг сахиулах үүрэгтэй Оросын цэргийн хүч Донбасст нэвтэрч байв.