АНУ болон тус улсын холбоотон орнууд Оросын халдлагын эсрэг хариу арга хэмжээ авахаар хэлэлцсэн хориг арга хэмжээгээ пүрэв гарагт эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Энэ талаар АНУ-ын ерөнхийлөгч Жон Байден хэлэхдээ “Ерөнхийлөгч Путин урьдаас бодож төлөвлөсөн дайныг сонгосон. Энэ дайн хүн төрөлхтөнд гай зовлон авчирна. Дайнаас болж үрэгдэх амь нас, гамшиг сүйрлийн өмнө Орос дангаараа хариуцлага хүлээх ёстой. Харин АНУ болон холбоотон улсууд тэдний хөршүүд нэгдсэн байдлаар Оросод хариу цохилт өгөх болно. Дэлхий дахин Оросод хариуцлага хүлээх мөчийг хүлээж байна” хэмээв.