Японы эзэн хаан Нарүхито лхагва гарагт 62 нас хүрчээ. Тэрбээр төрсөн өдрийнхөө өмнөхөн Токио дахь Эзэн хааны ордонд хэвлэлийнхэнтэй санал бодлоо хуваалцсан байна. Коронавирусийн цар тахлын улмаас ажлаасаа халагдаж, санхүүгийн хүнд хэцүү байдалд орсон болон удаан хугацаагаар тусгаарлагдсан хүмүүст санаа зовж яваагаа тэрбээр мэдэгджээ. Бусдын ахуй амьдралд тус дэм үзүүлж байгаа ажилтнуудад талархаж буйгаа эзэн хаан илэрхийлээд, хүмүүс бие биенээ дэмжин тусалбал өнөөгийн хүндрэлийг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Окинава муж АНУ-ын дарангуйллаас чөлөөлөгдсөний 50 жилийн ойг энэ жил тэмдэглэхийг тэрбээр дурджээ. Дэлхийн II дайны үед энэ муж ширүүн тулалдааны талбар болж, үүний улмаас 200 мянга гаруй хүн амь үрэгдсэн билээ.