Колумбийн босогчдын FARC хөдөлгөөн зэвсэгт тэмцлээ зогсоосны дараа тус улсад ой мод устгах ажил эрс хурдассан гэсэн дүгнэлтэд байгаль хамгаалагчид хүрчээ. Үүний үр дүнд мансууруулах бодисын түүхий эд болох кока тариалах талбай, үхрийн бэлчээрийн хэмжээ нэмэгдсэнийг эрдэмтэд “Frontiers in environ¬mental science” сэтгүүлд бичжээ.
“FARC болон Колумбийн Засгийн газар хоорондын найрамдал нь ойн хомсдолыг түргэсгэхэд гол хөдөлгөгч хүчин зүйл болсон. Үүний зэрэгцээ бүс нутгийн түвшинд ойн төлөв байдалд үзүүлэх нөлөө нь харилцан адилгүй байв. Жишээлбэл, Амазонд бэлчээрийн мал аж ахуй эрчимжсэн бол Андын нуруунд кока тариалсан талбай тэлэхийн хэрээр ой модыг устгах нь ихэсжээ” гэж эрдэмтэд тэмдэглэсэн байна.
Хууль бусаар ашигт малтмал, бусад баялгийг олборлож эхэлснээс болж Колумбид экологийн доройтол нүүрлэсэн аж. Германы Мюнхений их сургуулийн Рафаэль Ганценмюллерийн ахалсан эрдэмтэд босогчдын хяналтад байсан бүс нутгийг судалгаандаа хамруулжээ