Цөмийн хэлэлцээрийг сэргээхийн төлөө ажиллахыг Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх 2015 оны хэлэлцээрийг сэргээхийн тулд илүү ихийг хийх шаардлагатай гэж тус улсаас Японд суугаа Элчин сайд Мортеза Рахмени Мовахед АНУ-д уриалав. Тэрбээр Токиод болсон хэвлэлийн хурлын үеэр үг хэлжээ. Цөмийн хэлэлцээрийг сэргээхийн тулд АНУ болон Иран шууд бус яриа хэлэлцээ хийж байгаа. Европын Холбоо эдгээр хэлэлцээнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг. Ираны цөмийн бүтээн байгуулалтыг хязгаарлах, мөн АНУ-аас авсан хориг арга хэмжээг цуцлуулах асуудлыг хэлэлцээнд оролцогчид хөндөж буй бөгөөд тохиролцоонд хүрэхэд ойрхон байгаагаа саяхан мэдэгдсэн билээ.
Ираны эсрэг тавьсан бүх хоригийг цуцлах нь хамгийн чухал болохыг тус улсын Элчин сайд хэлээд, хэлэлцээний томоохон ахиц дэвшил гарсан ч шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байсаар буйг онцоллоо. Өрнөдийн орнууд улс төрийн нухацтай шийдвэр гаргах шаардлагатай байгааг тэрбээр тэмдэглэлээ. риалав