БНСУ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн албан ёсоор эхэлснийг Сонгуулийн төв комиссоос нь мэдээллээ. Ирэх гурван долоо хоногийн хугацаанд улс төрийн намууд болон бүртгүүлсэн нэр дэвшигчид сонгуулийн өмнөх сурталчилгаагаа чөлөөтэй явуулна. Энэ удаагийн сонгуульд 14 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Хуулийн дагуу саналын хуудсанд бичигдсэн нэр дэвшигчийн дугаарыг парламент дахь түүний намын суудлын тооноос хамаардаг. Тиймээс парламентад хамгийн олон суудалтай, эрх баригч ардчилсан “Тобуро” намаас нэр дэвшигч И Жэ Мён жагсаалтын нэгдүгээрт бичигдэв. Түүний араас сөрөг “Иргэний хүч” намын Юн Сок Ёль, “Шударга ёс”-ын Сим Сан Жон, Ардын намын Ан Чоль Су нар дугаарлажээ. Хамгийн сүүлд явуулсан олон нийтийн санал асуулгад Юн Сок Ёль гол өрсөлдөгч И Жэ Мёноос үл ялиг хувиар илүүрхсэн аж