Бахрейны Хаант Улсын эрх баригчид тодорхой шаардлага хангасан бол хязгааргүй хугацаагаар оршин суух “алтан” виз нэвтрүүлж байгаагаа зарласныг “Bahrain tribune” сонин уламжлав. Эл визийг одоогийн оршин суугчид болон оршин суугч бус хүмүүс авах боломжтой. Үүнийг эзэмшигч нь тус улсад удаа дараа хязгааргүй орж, гарах боломжтой бөгөөд ажиллах эрхтэй. Ийм виз авахын тулд одоогийн оршин суугчид Бахрейнд дор хаяж таван жил амьдрах шаардлага тавьсан бөгөөд энэ хугацаанд авсан сарын цалин нь дунджаар 200 динар (5.3 мянган ам.доллар) байх ёстой. Энэ шаардлагыг хангасан тохиолдолд оршин суух зөвшөөрлийг тодорхойгүй хугацаагаар сунгаж болох аж. Хүсэлт гаргагч нь наанадаж 200 мянган динарын (530.5 мянган “ногоон”) үнэ бүхий нэг буюу хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг, маш авьяаслаг хүн, эсвэл сарын 4000 динар (ойролцоогоор 10.6 мянган доллар)-ын тэтгэвэр авагч байх ёстой. Мөн Бахрейнд жилд 90 хоног оршин суусан байх шаардлагатай гэнэ.