БНСУ-ын дэлхийд үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “Samsung” компани өнгөрсөн жил 270, “Apple” 230 сая гаруй ширхэг гар утас борлуулсан ч “iPhone”-ийн эзлэх хувь 16-гаас 17 хувь болж өсжээ. Харин “Samsung”-ийнх 20 хувь хэвээр байна гэж салбарын шинжээчид нь мэдээлэв. Гуравдугаарт байр сууриа улам хурдацтай бэхжүүлж, сүүлийн нэг жилийн хугацаанд зах зээлд эзлэх хувийн жингээ 11.5-аас 14 гаруй хувь хүртэл нэмэгдүүлсэн Хятадын “Xiaomi” орж байна.
“Samsung” уламжлал ёсоор оны эхэнд тэргүүлэгч “Galaxy S”, намар уян хатан дэлгэцтэй “Galaxy Z” загвараа шинэчилдэг. “Apple” өнгөрсөн оны есдүгээр сард “iP¬hone 13”-аа танилцуулсан. Эл загвартай өрсөлдөх “Galaxy S22”-ыг “Samsung” лхагва гарагт албан ёсоор танилцуулж, энэ сард худалдаанд гаргахаа мэдэгдэв.
Камер, процессор, дэлгэцэд гол шинэчлэл хийжээ. Хамгийн үнэтэй “S22 ultra” загварыг АНУ-д энэ сарын 25-наас 1200 доллароор худалдах нь. “Galaxy S22 plus” болон “S22”-ыг 1000, 800 доллароор борлуулах гэнэ.