Хүн үнэ цэнээ ухамсарлах, өөрийгөө хүндэтгэхэд илүү их анхаарсан хөгжлийн шинэ чиг хандлага бий болгохыг НҮБ уриалж байна. Тус байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс “Антропоцен буюу хүний үйл ажиллагааны өндөр түвшний эрин үед түүний аюулгүй байдалд учирч буй шинэ заналхийлэл” тусгай илтгэл нийтэлснийг NHK телевиз уламжилжээ. Эл баримт бичигт тэмдэглэснээс үзвэл манай гаргийн долоон хүн тутмын зургаа нь найдваргүй, хамгаалалтгүй байдлыг мэдэрдэг нь эдийн засгийн хөгжил болон хүлээн зөвшөөрөгдсөн аюулгүй байдлын хооронд зөрүү байгааг харуулж буй аж. Халдварт өвчин, тэгш бус байдал газар авч байгаа нь аюулгүй байдалд заналхийлж буйн жишээ гэдгийг тайланд онцолжээ. Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий даяар нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болж магадгүй бөгөөд энэ зууны эцэс хүртэл агаарын температур нэмэгдсэний улмаас 40 сая орчим хүн амьсгал хурааж болзошгүй гэнэ. Мөн хүн төрөлхтний эв нэгдлийг бэхжүүлж, хөгжин дэвжих хүчин чармайлтаа нэгтгэхийг дээрх илтгэлд уриалсан байна.
Японы Засгийн газар энэ зарчмыг дипломат харилцааныхаа гол үзэл баримтлалуудын нэг болгон идэвхтэй баримталж буйг Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса нь уламжлав.