Африк тивд сүүлийн хэдэн арван жил тохиогоогүй ган гачиг болсны улмаас Кени, Сомали, Этиоп зэрэг улсын 13 сая иргэн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгаа тухай НҮБ-ын харьяа Дэлхийн хүнсний хөтөлбөр байгууллагаас мэдээллээ. 1981 оноос хойш болоогүй ган гачиг тохиож, ургац алдаж, мал нь олноор устахад хүрээд байна. Энэ нь бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг айлуудад хүнд цохилт болжээ. Этиопийн өмнөд нутагт 5.7 сая хүн хүнсний тусламж авах шаардлагатай байгаагийн 500 мянга нь хүүхэд, эхчүүд байна. Ойрын зургаан сарын хугацаанд тэдэнд 327 сая ам.долларын тусламж үзүүлэх шаардлага үүссэн гэнэ.