АНУ Тайваньд зэвсэг худалдахтай холбогдуулан Бээжин Вашингтонд эсэргүүцлээ илэрхийлж, “Америкийн үйлдэл Хятадын бүрэн эрхт байдлыг алдагдуулна” гэж БНХАУ-ын БХЯ мэдэгдэв. “АНУ Тайваньд зэвсэг худалдах нь “Нэг Хятад” зарчим болон Хятад, Америкийн хамтарсан гурван мэдэгдэл, ялангуяа 1982 оны наймдугаар сарын 17-ны баримт бичигт тусгасан заалтуудыг ноцтой зөрчинө” гэж тус яамны мэдэгдэлд дурджээ. Америкийн Төрийн департамент агаарын довтолгооноос хамгаалах “Patriot” системийн тоног төхөөрөмжийн техникийн засвар, үйлчилгээг сайжруулах зорилгоор Тайваньд нийлүүлэхийг зөвшөөрсөн. Үүний зардал 100 сая.доллар аж. Тэдгээр тоног төхөөрөмжийг зэвсэг биш, цэргийн технологи хэмээн АНУ Тайваньд санал болгожээ.