Цагаан сар буюу хаврын баярын амралтын долоо хоногийн хугацаанд Хятадын дотоодын төмөр, авто, усан зам, агаарын тээврээр 130 сая хүн (давхардсан тоогоор) зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс 31.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Харин цар тахлын өмнөх 2019 онтой харьцуулахад 69.2 хувиар буурсан дүн болжээ.
Дотоодын зорчих хөдөлгөөн эрс нэмэгддэг энэ үеэр галт тэргээр 30.2, авто замаар 91.2, усан тээврээр 3.04, агаараар таван сая зорчигч үйлчүүлснийг тус улсын Зам, тээврийн яамнаас мэдээлсэн байна.