Аж үйлдвэрүүдээс агаар мандалд ялгаруулдаг нүүрсхүчлийн хийг үе шаттайгаар зогсоох арга хэмжээг санхүүжүүлэхэд чиглэсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Японы Засгийн газар баталлаа. Тус улсын эрх баригчид үүнд 20 тэрбум иен буюу 174 сая орчим ам.долларын хөрөнгө оруулах гэнэ. Уг сан үйл ажиллагаа ирэх намар эхлэх нь. Хувийн хөрөнгө оруулалтыг 100 тэрбум иен (867 сая гаруй ам.доллар) хүргэхээр төлөвлөж байгааг “Kyodo” агентлаг уламжлав. Тус сангаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, хог хаягдлыг үр ашигтай боловсруулах технологи нэвтрүүлэх, нүүрсхүчлийн хийг шингээдэг ойн талбайг хамгаалах, нэмэгдүүлэх чиглэлээрх олон төслийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Японы Засгийн газар 2050 он гэхэд автомашин болон аж үйлдвэрээс ялгардаг хорт хийг тэглэхээр төлөвлөсөн юм.