Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх үйл ажиллагааны хамтарсан иж бүрэн төлөвлөгөөнд эргэн орох талаар хэлэлцээ хийж буй АНУ-ын төлөөлөгчид Тегерантай хийж буй уулзалтад ашиглах стратегийн тухайд санал зөрөлдсөнийг “Wall street journal” сонин уламжлав. Тодруулбал, яриа хэлэлцээнд хэр хатуу байр суурь баримтлах, ахиц дэвшил гарахгүй байгаа тохиолдолд Ираны эсрэг нэмж хязгаарлах арга хэмжээ авах нь зүйтэй, эсэх, тус улсын эрх баригчидтай тохиролцох оролдлогоос хэр хурдан татгалзах зэрэг асуудлаар Америкийн төлөөлөгчдийн дунд санал зөрөлдөөн үүссэн байна. Тус сонинд тэмдэглэснээр одоогийн байдлаар хатуу байр суурийг дэмжигч гурван хүн уг хэлэлцээнд оролцохоос татгалзсан аж.
Ойрын хугацаанд Тегерантай тохиролцоонд хүрэхгүй бол тус улс Ираны цөмийн асуудлаарх төлөвлөгөөнд буцаж орохгүй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Уг төлөвлөгөөг сэргээх зорилготой хэлэлцээний найм дахь үе шинэ жилийн завсарлагын дараа энэ сарын 3-нд Австрийн нийслэл Венад эхэлсэн юм.