Гавьяат жүжгчин, туульч, ерөөлч, магтаалч Х.Цэрэнчимэдийн нэрэмжит язгуур урлагийн улсын уралдааныг цахимаар зохион байгуулах болжээ. Тус уралдаан нь хүүхэд, багачуудын дунд үндэсний уламжлалт ёс заншил, соёлын биет бус өвийг сэргээн таниулах, сурталчлах, тэдний уран бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой. Цахим уралдаан ерөөл, магтаал, исгэрээ, хөөмий, тууль хайлах, язгуур урлагийн бичил хамтлаг гэсэн зургаан төрөлтэй бөгөөд нийслэл болон 21 аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн хүүхдүүд, МСҮТ-ийн сурагчид мөн гадаад оронд суралцаж байгаа сурагчдын дунд зохион байгуулах аж. Оролцогчдын бичлэгийг ирэх сарын 15 хүртэл Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” театрын цахим хуудсаар хүлээж авна.
Бэлтгэсэн А.Хангал