Сингапур нь дэлхийд үлдсэн цөөн тооны хот улсуудын нэг. Аялал жуулчлалын салбарын хөгжлөөрөө бас л дэлхийд тэргүүлдэг. Тэдний аялал жуулчлалаас олсон орлого нь ДНБ-ий 5,9 орчим хувьтай тэнцдэг. Тэгвэл тус улсын аялал жуулчлалын салбарынхан Монголд байгаа юм сэтгэгдэл төрүүлэх амралтын газруудын танилцуулга бүхий сайт нээжээ. Тус сайтад мэдээлснээр ирэх хавраас эхлэн "Монгол" амралтын газрууд жуулчдыг хүлээж авах нь. Мөн тус сайтад монголчууд нэгнээ хүндлэх, мэндлэх ёс заншлын талаарх зарим мэдээллийг оруулжээ.