ТАВААРЫН ЗАХ
Алтны үнэ өнгөрсөн баасан гарагт дээшиллээ. Энэ өдөр шар металлын спот ханш 1757, фьючерс нь 1758.4 ам.долларт хүрчээ. Чикаго дахь “Blue line futures” фирмийн ахлах стратегич Филип Стрейбл “Ам.долларын ханш суларч, бондын өгөөж буурсан нь алтны ханшид нөлөөлсөн” хэмээн өгүүлснийг “Reuters” эш татав. Нөгөөтээгүүр, Европын болон Азийн орнуудын хувьцааны индекс доошилсон нь нөлөөлжээ. “Insignia consultants” компанийн Судалгааны хэлтсийн дарга Чинтан Карнани “Улс орнуудын инфляц өссөн үзүүлэлт гарвал алтны ханш дээшилнэ. Ойрын хугацаанд уг таваарын үнэ нэмэгдэх төлөвтэй” гэж ярьсан байна.
ХУВЬЦААНЫ ЗАХ
Топ-20 индекс 42 313 нэгж болов
Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн баасан гарагт 35 компанийн 630 738 ширхэг хувьцааг 303.4 сая төгрөгөөр арилжлаа. Тэдгээрийн 13-ынх нь хувьцааны ханш дээшилж, 18-ынх нь буурч, үлдсэнийх нь тогтвортой байв. Топ-20 индекс өмнөх өдрийнхөөсөө 1.45 хувиар доошлон 42 313 нэгж, зах зээлийн үнэлгээ 4.93 их наяд төгрөгт хүрчээ.
Энэ өдөр “Монгол базальт” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 7.6 хувиар өссөнөөр нэгж нь 225 төгрөгтэй тэнцэв. Харин “Талх чихэр” компанийнх хамгийн өндөр буюу 14 хувиар доошлон 21 400 төгрөг болсон юм. Баасан гарагт хөрөнгө оруулалтын хоёр сангийн 30 377 ширхэг нэгж эрхийг 21.4 сая төгрөгөөр арилжжээ. Мөн бондын арилжаагаар хоёр ширхгийг 200 ам.доллароор борлуулав.
БОНДЫН ЗАХ