Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдвар 1811 хүнээс илэрлээ. Тодруулбал, Нийслэлд 897, орон нутагт 914 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 310875 болж нэмэгдэв.
Мөн хугацаанд эмнэлэгт хэвтэн КОВИД-19-ийн эмчилгээ хийлгэж байсан, архаг хууч өвчтэй 19 иргэн нас барсан харамсалтай мэдээ байна. Одоогоор халдвар авсны улмаас 20816 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Эдгээр иргэдийн биеийн байдлаар ангилбал:
- хөнгөн 11753
- хүндэвтэр 6557
- хүнд 2156
- нэн хүнд 350 иргэн байна.
Харин гэрийн хяналтад 61554 хүн байгаа аж. Мөн 6780 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.