БНХАУ байгуулагдсаны 72 жилийн ой хоёр өдрийн дараа тохиох гэж байна. Энэ онцгой ач холбогдолтой өдрийг тохиолдуулан миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хувьд Монголын найз нөхдөд эх орныхоо талаар тал бүрийн өнцгөөс илүү бүрэн танилцуулан, Хятад, Монголын илүү найрсаг, дотно харилцаатай ирээдүйг хүсэн хүүрнэхийг хүслээ.
Нэг. Хятад үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалт салхи, бороонд ч хурдаа нэмэн урагшилж байна.
1949 оны аравдугаар сарын 1-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаныг албан ёсоор тунхаглаж, Хятад үндэстэн цоо шинэ дүр төрхтэйгөөр дорно дахинд сүндэрлэлээ. 72 жилийн турш Хятадын ард түмэн ХКН-ын удирдлага доор зоригтойгоор урагшилж, Хятадын нөхцөл байдал, хөгжилд тохирсон Хятадын онцлогт социализмын үзэл санааны замыг эрэлхийлэн олж, Хятад үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалт болох хятад мөрөөдлийг биелүүлэхээр тэмцэж ирлээ.
Энэ явцад Хятад дэлхийд хүчирхэг эдийн засагтай улс болтлоо хөгжсөн. Хятад улс ядуу, хоосноос дэлхийн хоёр дахь том эдийн засаг, мөн үйлдвэрлэл, гадаад худалдаа, гадаад валютын нөөцөөр дэлхийд тэргүүлэгч орон болж, хөгжлийн үсрэлт хийлээ. Хятадын эдийн засгийн нийт хэмжээ анх улс байгуулагдах үеийн хэдхэн арван тэрбум юаниас өссөөр 2020 онд зуун их наяд юанийн босго давж, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ хоёр жил дараалан 10 мянган ам.доллар давсан байна.
Энэ явцад Хятад улс дэлхийд шинжлэх ухаан, технологийн их гүрэн болтлоо хөгжсөн. Хятад улс бие даасан инновацын замыг баримталж, шинжлэх ухаан, технологийн инновацын чадавхаа тасралтгүй дээшлүүлж, мөн салбарын судалгаа хөгжүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч түвшнийг хадгалж, хүн сансарт нисэх, сарны судалгаа, үүрэн телефон холбоо, квант харилцаа холбоо, “Beidou” навигац, жолоодлоготой гүний шумбалт, өндөр хурдны төмөр зам, нисэх онгоц тээгч хөлөг онгоц гэх мэт бүх салбарт томоохон ололт амжилтад хүрч, тоон өгөгдөл, үүлэн тооцоолол, хиймэл оюун ухаан зэрэг орчин үеийн мэдээллийн технологийг эрчимтэй хөгжүүлж байна. Хятад улс бол судалгаа хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалтын хэмжээгээр дэлхийн хоёр дахь том хөрөнгө оруулагч бөгөөд дэлхий дахины шинжлэх ухаан, технологи хөгжүүлэлтэд санхүүгийн чухал дэмжлэг үзүүлсэн. Дэлхийд оюуны өмчийн эрхийн том гүрэн болохын хувьд Хятад улс судалгаа, шинжилгээний ажилтны тоо болон шинэ бүтээлийн патентын хүсэлтийн тоогоор дэлхийд олон жилийн турш тасралтгүй нэгдүгээрт бичигдэж байна.
Энэ явцад Хятадын ард түмэн чинээлэг болж, Хятад чинээлэг улс болсон. Хятадын нам, төр засаг ард түмний аз жаргалыг ямагт тэр гүүнд тавьж, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хангамж, орон сууц, эмнэлэг гэх мэт ард иргэдийн амьжиргааг сайжруулах хүлээлтийг биелүүлж ирсэн. Хятад улс хүний эрхийг эрхэмлэн дээдэлж, алслагдсан бүсийн иргэдийг огтхон ч орхигдуулж байсангүй. Харин ч ядуурлаас ангижруулах арга хэмжээг далайцтай зохион байгуулснаар хөдөөгийн 98.99 сая хүн амыг ядуурлаас бүрэн ангижруулж, түүхэнд хүн төрөлхтний бас нэгэн гайхамшгийг бүтээн Хятадын хүн төвтэй үзэл баримтлалаар хүний эрхийн тухай ойлголтод бүрэн тодорхойлолт өглөө.
Хоёр. Их гүрний хариуцлага, хүн төрөлхт ний хувь заяаны цогц нэгдэл тодоос тод гэрэлтэж байна.
Хятад улс ямагт энх тайван хөгжлийн за маар явдаг бөгөөд адилгүй соёлыг харилцан хүндэтгэж, бусад улс оронтой энх тайвнаар зэрэгцэн оршиж, олон улстай харилцан ашигтай хамтдаа хожих зарчмыг баримталдаг. Дэлхийн хамгийн том хөгжиж буй орон, НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд Хятад улс нэг талт бодлого, эзэрхэг үзэл, эрх мэдлээр дарамтлах улс төрийн үзлийг ямагт эсэргүүцдэг. Эзэрхийлэх, түрэмгийлэх гэх мэтэд Хятад улс хэзээд сонирхолгүй бөгөөд хэзээд дэлхийн энх тайвныг бүтээгч, хөгжлийн хувь нэмэр оруулагч, олон улсын хэв журмыг хамгаалагч байдаг. Хятад улс гадаад ертөнцөд нээлттэй бодлогыг баримталж дэлхийн эдийн засгийн өсөлтөд Хятадын оруулсан хувь нэмэр олон жил дараалан 30 хувиас давж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол тогтворжуулагч, хөдөлгөгч хүч болсноор хүн төрөлхтний энх тайван хөгжлийн үйлсэд томоохон түлхэц үзүүлсэн. 2021 онд Хятад улс олон талт худал дааны тогтолцоог үргэлжлүүлэн тууштай дэмжин “Нэг бүс, нэг зам”-ын бүтээн байгуулалтыг хурдасгаж, харилцан ашигтай, хамтран хожих нээлттэй стратегийг мөрдөж хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг бүтээхийн төлөө хичээж байна.
Хүн төрөлхтний нийтлэг дайсан “Ковид-19” цар тахалтай тэмцэх явцад Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдэл үзэл санаагаа тууштэй баримталж, Си Зиньпин дарга 2020 оны гуравдугаар сард хүн төрөлхтний эрүүл мэндийн нэгдэл бий болгох санаачилгыг дэвшүүлсэн нь Хятад улсын цар тахлын эсрэг дэлхий нийтийн хамтын ажиллагаанд оролцохдоо баримтлах чиглэлийг тодорхойлж, олон улсын нийгмийн эв санааг нэгтгэхэд түлхэц өгсөн. Цар тахалтай тэмцэх явцад Хя тад улс үүрэг хариуцлагаа биелүүлж, олон улстай бүх талын хамтын ажиллагаа өрнүүлсэн. Тухайлбал, халдвар тархалт дэгдсний дараа Хятад улс нээлттэй, ил тод, хариуцлагатайгаар хамгийн түрүүнд бүх талуудтай мэдээлэл, халдвар хамгааллын туршлагаа хуваалцаж, 200 гаруй улс орон, бүс нутагт амны хаалт, хамгаалалтын хувцас, шинжилгээний оношлуур болон бусад эд материалын туслалцаа үзүүлэн худалдан авахад нь хөнгөлөлт үзүүлсэн. Түүнчлэн 100 гаруй орон болон ДЭМБ-ын вакцины хөтөлбөрт нийт 1.1 тэрбум гаруй тун вакцин, бэлдмэл ханган нийлүүлж, бүх тивийн 34 оронд эмнэлгийн тусламжийн 37 баг илгээсэн байна.
Гурав. Хятад, Монгол хоёр улс цар тахлын үед хамтран ажиллаж харилцан туслалцав.
Хятад, Монгол хоёр улс нь уул усаар холбогдсон найрсаг хөршүүд дипломат харилцаа тогтоосон 72 жилийг эргэн харвал сайхан түү хүүд их бий. Тухайлбал, Монголд буцалтгүй тусламжаар их хэмжээний бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэсэн хятад ажилчдын тухай түүхийг бүгд мэднэ. Энхтайвны гүүр, Бээжингийн гудамж, олон улсын шинэ нисэх буудлын хурдны авто зам, Яармагийн гүүр, Налайхын авто зам гэх мэт Хятад, Монголын нөхөрлөлийн гэрч олон .
Дэлхий дахинд цар тахлын давлагаа олонтоо гарсан 2021 оны амаргүй нөхцөлд Хятад, Монголын харилцаа, нөхөрлөл тасраагүйгээр үл барам харин ч илүү хөгжлөө. Цар тахлын сорилтын өмнө хоёр улс харилцан ойлголцох, дэмжих зарчмаар хамтран ажиллаж, “хонины хариуд цай” барьсан сайхан түүх хоёр улсын найр саг харилцааны түүхэнд бичигдэн хоёр улсын ард түмний харилцааг шинэ оргил өөд тасралтгүй ахиуллаа. Цар тахлын үед хоёр улс бэрхшээлийг давж, “Ногоон гарц” байгуулснаар худалдаа, эдийн засгийн харилцаа, томоохон хамтарсан төслүүдээ тогтвортой сэргээх баталгаа бий болгосон. 2021 оны эхний найман сарын байдлаар, Хятад, Монголын гадаад худалдааны нийт эргэлт 6.8 тэрбум ам.долларт хүрсэн нь өм нөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 54.5 хувиар өссөн ба Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлтийн 67.3 хувийг эзэлж байна. Энэ бол хоёр улс хамтран хичээсний үр дүн юм.
Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг. Хятад улс Хятад, Монголын харилцааг ямагт хөрш орнуудын гадаад харилцааны чухал байр сууринд тавьдаг. Бид Си Зиньпин даргын дэвшүүлсэн хөрш орнуудын гадаад харилцааны “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” үзэл баримтлалаа тууштай хэрэгжүүлж, Монгол Улсын хөгжилд үргэлжлүүлэн чин сэтгэлээр тусалж, Монголын харилцан хүндэлдэг, харилцан итгэдэг стратегийн түнш, харилцан ашигтай хамтран ажилладаг түнш, дотно харилцаатай найрсаг түнш, харилцан тусалдаг олон талт хамтын ажиллагаатай түнш байх болно. Монгол Улсыг Хя тадын эдийн засгийн хөгжлийн хурдны галт тэргэнд сууж, “Нэг бүс, нэг зам” санаачилгыг “Хөгжлийн зам”-тайгаа уялдуулан хэрэгжүүлж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд илүү арвин бодит үр дүн гаргахад Хятадын тал таатай байх болно.
Харанхуй эцэстээ замхран арилж, гэрэлт нар цацрагаар гийгүүлэх болно. Цар тахал дууссаны дараа Монголын нийгэм, эдийн засаг зэрэг бүх салбарт зогсолтгүй шинэ ахиц гарч Хятад, Монголын нөхөрлөлийн цэцэг улам бүр сайхнаар дэлбээлнэ гэдэгт итгэлтэй байна.